Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын үнэлгээ гарлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 260 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд 4 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 3, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд 10 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 8, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд 2 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 2 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтаа өгч дууслаа.

Уг шалгалт нь нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болох юм.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 5 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн бөгөөд тэдгээрийн үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар баталлаа.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан