Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Ардчилсан намын удирдлагууд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа болон УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүдийн бүрэлдэхүүнтэй төлөөлөл энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Албан томилолтын хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн төлөөлтэй уулзлаа. Уулзалтаар БНСУ-д ажиллаж амьдрах, суралцах нөхцөл, зорчих виз, хөдөлмөр эрхлэх орчны талаар иргэдээс мэдээлэл сонсож, ярилцлаа. Мөн БНСУ-д ажиллах хугацаанд эх орондоо нийгмийн даатгал төлөх боломжийг бий болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөсөн иргэн илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд Ардчилсан намын баримталж буй бодлогын талаар Намын удирдлагууд болон УИХ-ын гишүүд танилцуулж, иргэдтэй халуун дотно яриа өрнүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 60 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байна. Элчин сайдын яамны мэдээлснээр 16 хүртэлх насны 6,800 орчим монгол хүүхэд оршин сууж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 300 орчим хүүхэд л Монгол сургуульд сурч байгаа аж. Тус улсад амьдарч буй иргэдийн тоо манай улсын нэг аймгийн иргэдийн тоотой тэнцэх хэмжээний байгаа учир Монголын төр заавал анхаарал хандуулах шаардлагатай хэмээн Намын удирдлагууд, УИХ-ын гишүүд яриандаа дурдаж байлаа. Уулзалтад ирсэн иргэд УИХ-ын гишүүдээр дамжуулж өөрийн саналыг төрийн бодлогод тусгуулах, мөн БНСУ-ын төрийн бодлого, хууль эрх зүйн орчны бодлогод тусгуулж шийдвэрлүүлмээр саналуудаа уламжлав. Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзах үеэрээ та бүхний хэлж захисан, анхаарал хандуулах зарим асуудлыг уламжилж, шийдэх боломжийн талаар хөндөж ярина хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан