Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
АТГ: Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүнд 721,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа.

Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулж эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд улмаар Хөдөлмөрийн сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нар 2013 онд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлсэн байна. Оёдлын нэгдсэн холбоо нь 18 аж ахуйн нэгжтэй эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулж санхүүжилт олгосон ч 2025 оны 8 дугаар сарын байдлаар 15,6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байв.

Оёдлын нэгдсэн холбооноос 23 тэрбум төгрөгийг авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнууд нь бусдад давуу байдал олгосон эсэх, зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээд эсэх, хуульд заасан хориглолт, хязгаарлалт зөрчсөн эсэхийг хянан шалгаснаар төрийн эрх ашигт учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээс ирүүлсэн албан бичигт “Эрдсүлж” ХХК-иас 812,3 сая төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр 2015 онд гарсан ч Авлигатай тэмцэх газар идэвхтэй ажилласнаар 721,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан талаар дурдаж, талархал илэрхийлэв.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан