Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.БАТХУЯГ 42 САЯ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ ОРДЫГ НАЙЗЫНХАА КОМПАНИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
АТГ-ынхан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, олборлох 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэж буруутгаж байгаа гэнэ. Д.Батхуягаас гадна энэ хэрэгт АМГ-ын Геологи, уул уурхай кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нар холбогдсон байна.
АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад дээрх 120 орчим тусгай зөвшөөрөл авсан компаниудыг шалгасан юм. Тухайлбал, “Саус Гоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын байцаагчид тус компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээн, үлдсэн нэгийг нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжүүлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд шилжүүлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар гэнэ.
Үүнээс гадна “Саус Гоби Сэндс” компани 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг ч АТГ-ынхан илрүүлжээ. Тус компанийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар дээрх хэмжээний татвараас зайлсхийж, ажлаа өөр хүнд шилжүүлээд оргон зайлсан аж. Тиймээс тэдэнд холбогдох, татвараас бултсан хэргийг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарынхаас тусгаарлан шалгаж байна.
ok ok
АТГ-ынхан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, олборлох 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэж буруутгаж байгаа гэнэ. Д.Батхуягаас гадна энэ хэрэгт АМГ-ын Геологи, уул уурхай кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нар холбогдсон байна.АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад дээрх 120 орчим тусгай зөвшөөрөл авсан компаниудыг шалгасан юм. Тухайлбал, “Саус Гоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын байцаагчид тус компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээн, үлдсэн нэгийг нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжүүлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд шилжүүлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар гэнэ.
Үүнээс гадна “Саус Гоби Сэндс” компани 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг ч АТГ-ынхан илрүүлжээ. Тус компанийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар дээрх хэмжээний татвараас зайлсхийж, ажлаа өөр хүнд шилжүүлээд оргон зайлсан аж. Тиймээс тэдэнд холбогдох, татвараас бултсан хэргийг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарынхаас тусгаарлан шалгаж байна.
Б.Хэрлэн
0 Сэтгэгдэл
2012.10.24
























