АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Рианна хуучин найз залуутайгаа шоудав
Дуучин Рианна, Крис Браун хоёр хамтдаа байгаагаар дахин паппарацын дуранд өртжээ. Тэд энэ удаа Лос Анжелосын “Playhouse” шөнийн клубт хамтдаа байхыг гэрэл зурагчид олж харжээ. Уг клубт Крис Брауны “Qubeey” сувгийн нээлт болсон аж. Тэд эргээд дотно харилцаатай болсон нь үдэшлэгийн үеэр тэврэлдэж, үнсэлцэж байснаас нь тодорхой харагдаж байсан ч хоёр дуучин энэ тухайгаа батлан мэдэгдэхээс татгалзсаар байгаа юм. Тэд олны хэл амнаас болгоомжилсон бололтой, клубээс гарахдаа өөр аар машинаар явцгаасан байна.
Рианна, Крис Браун хоёрын дахин сэргэсэн дурлалын түүх сүүлийн үед шар хэвлэлүүдийн гол сенсаац болж буй. Крис Браун Рианнатай хамт байгаагаа харуулсан видео бичлэг интернэтээр цацаж, тэдний хамтдаа явж буй зураг хэвлэлээр тарсны дараа түүнийг модель найз бүсгүй Каррюше Тран нь орхисон юм. Үүнээс гадна энэ сарын эхээр тэд Нью-Йоркийн нэгэн клубт хамтдаа байхыг гэрэл зурагчид олж харсан бөгөөд тэд клубын ариун цэврийн өрөөнд хамтдаа 20 минут байсны дараа гарч ирсэн гэж тэнд байсан эх сурвалжууд ярьсан юм. Үүнээс хэд хоногийн дараа Рианнагийн Нью-Йоркт байрлаж байсан зочид буудлаас Крис Браун гарч байгааг ч гэрчүүд харжээ. Энэ мэтчилэн тэд эвлэрснийг батлах олон баримт байгаа ч энэ тухайгаа хараахан нийтэд мэдэгдээгүй нь ирэх сарын 19-нд болон Рианнагийн шинэ цомог “Apologetic”-ийн нээлтийг хүлээсэн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна.



Дуучин Рианна, Крис Браун хоёр хамтдаа байгаагаар дахин паппарацын дуранд өртжээ. Тэд энэ удаа Лос Анжелосын “Playhouse” шөнийн клубт хамтдаа байхыг гэрэл зурагчид олж харжээ. Уг клубт Крис Брауны “Qubeey” сувгийн нээлт болсон аж. Тэд эргээд дотно харилцаатай болсон нь үдэшлэгийн үеэр тэврэлдэж, үнсэлцэж байснаас нь тодорхой харагдаж байсан ч хоёр дуучин энэ тухайгаа батлан мэдэгдэхээс татгалзсаар байгаа юм. Тэд олны хэл амнаас болгоомжилсон бололтой, клубээс гарахдаа өөр аар машинаар явцгаасан байна. Рианна, Крис Браун хоёрын дахин сэргэсэн дурлалын түүх сүүлийн үед шар хэвлэлүүдийн гол сенсаац болж буй. Крис Браун Рианнатай хамт байгаагаа харуулсан видео бичлэг интернэтээр цацаж, тэдний хамтдаа явж буй зураг хэвлэлээр тарсны дараа түүнийг модель найз бүсгүй Каррюше Тран нь орхисон юм. Үүнээс гадна энэ сарын эхээр тэд Нью-Йоркийн нэгэн клубт хамтдаа байхыг гэрэл зурагчид олж харсан бөгөөд тэд клубын ариун цэврийн өрөөнд хамтдаа 20 минут байсны дараа гарч ирсэн гэж тэнд байсан эх сурвалжууд ярьсан юм. Үүнээс хэд хоногийн дараа Рианнагийн Нью-Йоркт байрлаж байсан зочид буудлаас Крис Браун гарч байгааг ч гэрчүүд харжээ. Энэ мэтчилэн тэд эвлэрснийг батлах олон баримт байгаа ч энэ тухайгаа хараахан нийтэд мэдэгдээгүй нь ирэх сарын 19-нд болон Рианнагийн шинэ цомог “Apologetic”-ийн нээлтийг хүлээсэн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна.



0 Сэтгэгдэл
ccc
har sarmagchinguud!!!
2012.10.22
























