Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө Монголын иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026.09.21: Цахилгаан хязгаарлах хуваарь
Прокурорын байгууллагад 7 хоногт 109,625 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 109,625 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 104,884 буюу 95.7 хувийг газар дээр нь, 549 буюу 0.5 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 971 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1213 шийдвэрийг хянаж, 51 буюу 4.2 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр буцаасан бол 14 буюу 1.2 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

 

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 46 шийдвэрийг хянаж, 5 буюу 10.9 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 19 буюу 41.3 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг  хүчингүй болгуулахаар 7 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 642,131,000 төгрөгийн хохирол учирснаас 164,416,000 төгрөгийн буюу 25.6 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 17,594,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 102,689 буюу 96.5 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1337 буюу 1.2 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих 1/2 зөрчил 581 буюу 0.5 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 573 буюу 0.5 хувь, Танхайрах зөрчил 232 буюу 0.2 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 227 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 132 буюу 0.1 Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 123 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан