Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна
“Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ
“Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ
УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Хуралдаанд нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудлууд:
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих тухай
- Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- НОСК ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
- Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
- Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай
- Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай
Хуралдааны хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Эх сурвалж: НИТХ
0 Сэтгэгдэл

























