Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний Статистикийн Хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, онцлох ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэсэн юм. 
Тэрээр "Үндэсний Статистикийн Хороо 2025 онд гар утасны өгөгдөл, машин сургалт, хиймэл оюун ашиглахаас гадна мэдээллийн аюулгүй байдал, дата лаб байгуулах, мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарч ажиллалаа. Мөн төрийн суурь болон төрөлжсөн мэдээллийн сангуудыг ашиглан "Хүн ам, орон сууцны тооллого", "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг жил бүр зохион байгуулах систем хөгжүүллээ.
Тооллого, судалгаа, захиргааны мэдээллийн задгай өгөгдөлд ажиллаж, дүн шинжилгээ хийх "Дата лаб"-ыг хэрэглээнд нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан тусгай орчинд судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдсэн. Үүнээс гадна “Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлхээ индекс ашиглан зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал”-ыг баталж, бүх салбарын үйлдвэрлэгчийн үнийн суурь оны тооцоог шинэчлээд байна” хэмээн онцоллоо. 
Үндэсний Статистикийн Хорооноос өнгөрсөн онд 6 бүлгийн 859 статистик үзүүлэлтийг 7-15 хоног, сар, улирал, жилээр бэлтгэн тархааж, 2 тооллого, 9 түүвэр судалгаа зохион байгуулж, үр дүнг нэгтгэн олон нийтэд тархаасан.  
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд нар ҮСХ-ны үйл ажиллагааны тайлантай холбоотой асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын статистикийн систем нь: 
🔘 Мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлын үнэлгээгээр дэлхийд 11 дүгээрт, Зүүн Азид 2 дугаарт, 
🔘 Дэлхийн банкны гүйцэтгэлийн үнэлгээгээр Зүүн Ази, Өмнөд Ази, Номхон далайн орнуудаас 7 дугаар байрт, дэлхийд 47 дугаар байрт эрэмбэлэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан