Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны их сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуулийн шинэ барилга барих шийдвэрийг гаргаж, Нийслэлийн Засаг даргатай хамтран санхүүжилтийг шийдвэрлэснээр зориулалтын маш сайхан сургуультай болсон.

2022 онд танилцахад Гэсэр сүмийн хашаанд хуучин сүмийн зориулалтаар барьсан шавар байшинтай, тогтсон хөтөлбөргүй, сургалтын хэрэглэгдэхүүн гэх зүйл бараг байхгүй, хүүхдүүдийн бүртгэл мэдээлэлгүй байсан.

112-р сургуулийн барилга шинээр ашиглалтад орж, Засгийн газрын тогтоол гарган, хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөн.

Сургуулийн барилга байгууламжаас гадна, шашин, ерөнхий эрдмийн хичээл хоорондын уялдаатай хөтөлбөрийн шинэчлэл хийж, дотоодын болон энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж буй лам нарт цахимаар болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр боловсрол эзэмших боломж бүрдүүлж байна.

Тус сургуулийг цаашид ерөнхий боловсролын болон цахим сургалт зохион байгуулах техник, тоног төхөөрөмжөөр хангах, багшийн нөөцийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Энэ дагуу цахим, ухаалаг хичээлийн тэнхимийг бүрэн тохижуулна.

Монгол улсад болон гадаад улс оронд буддын дацан хийдэд суралцаж буй лам хүүхдүүдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэхийн зэрэгцээ, монгол хэл, соёлын сургалтад хамруулах ажлыг энэ сургуулиар дамжуулан хэрэгжүүлнэ. 

Ингэхдээ сургалтын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд шашны сургуульд суралцах хутагт, хувилгаадад зориулсан тусгай хөтөлбөртэй болох, Монгол хүүхдийн онцлогт тохирсон шашин, ерөнхий мэдлэгийг хослуулсан цогц хөтөлбөрийг батлуулах зэрэг онцлогт нь тохирсон бодлого гаргана. Мөн бурхны шашны сургуулийн нэршлийг тодорхой болгох үүрэг, чиглэл өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан