Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамтай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажилд техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Талууд харилцан ойлголцлын санамж бичигт агаар, усны бохирдлын хамгаалал, шар шороон шуурганы асуудал, усны орчин, экологи, биологийн олон янз байдлын хамгаалал болон цөлжилт, байгаль орчны нөхөн сэргээлт, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах менежмент, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зэрэг талаар тусган оруулахаар төлөвлөөд буй.

Элчин сайд Шэнь Миньжуань нь СОР17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ уулзалтын үеэр дахин илэрхийллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг дэмжиж байгаад талархал илэрхийлж, тус хуралд БНХАУ-ын Усны нөөцийн сайд болон Экологи, хүрээлэн буйн сайд нарыг урих хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Улмаар Улаанбаатар хотноо 2026 оны 07 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй "Монголын цөлжилтийг сааруулах хилийн чанад дахь сургалтын хөтөлбөр" болон БНХАУ-ын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /CIDCA/ Бээжин хотод 2026 оны 09 дүгээр сард зохион байгуулах “Монгол ба Хятадын цөлжилтийн хяналт, мониторингийн хамтын ажиллагаа" сургалтад салбар яамны харьяа агентлаг болон орон нутаг дахь байгаль орчны газрын удирдах албан тушаалтнуудыг хамруулахаар талууд харилцан тохирлоо.

Уулзалтын төгсгөлд, Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв болон туршилтын талбайн техник, эдийн засгийн үндэслэлийн талаарх уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны гурван баг манай улсад 2023 онд ажилласан.

Энэ хүрээнд:

• Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах

• Монгол, Хятадын ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх

• БНХАУ-ын талаас Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил дээр хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр харилцан тохирсон.

Тус төв ашиглалтад орсноор цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс төдийгүй бүс нутаг дахь цөлжилтийг сааруулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

1 Сэтгэгдэл
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
Хамгийн их уншсан