2026 оны хоёрдугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа.
Шалгалт 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэж хуваарь хийдэг тул нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүй аж.
- Төрийн албаны ерөнхий шалгалт эхлэх цагийн хуваарь (өдөр бүр)
- 1-р ээлж: 08:30 цаг
- 2-р ээлж: 10:30 цаг
- 3-р ээлж: 13:00 цаг
- 4-р ээлж: 15:00 цаг
- 5-р ээлж: 17:00 цаг
Шалгалтад оролцогч ЭНЭ холбоосоор нэвтрэн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс Регистрийн дугаараар хайлт хийж, шалгалт өгөх цаг болон хаяг байршлын мэдээлэлтэй танилцах боломжтой.
Мөн шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс анхаарууллаа.

























