Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр энэ жил зарим бүс нутагт хуурайшилт их байгааг онцолж, улсын хэмжээнд 58.9 сая толгой мал тоологдсон. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж чадвал мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангаж, эрсдэлийг бууруулах боломжтой. Мөн эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд салбарын бэлэн байдал 50 хувьтай байна. Үүнтэй холбогдуулан салбарын сайд, холбогдох байгууллагын удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.
Улсын Онцгой комиссын даргын хувиар Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, энэ хүрээнд 21 аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлийн явц, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалган, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдээлсэн юм.
Түүнчлэн шүлхий өвчний тархалттай холбогдуулан малын халдварт өвчний эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх зорилгоор ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулах баяр наадмыг зогсоох шийдвэр гаргасныг танилцууллаа.. Ингэснээр аймаг, сумдын удирдлага, холбогдох байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа бүрэн төвлөрөх нөхцөл бүрдэхийг онцоллоо.

























