Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД БОЛЛОО

Монгол түмний бичиг соёл, ном эрдмийг дээдлэх уламжлалыг түүчээлсэн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” 2026 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд тохиолоо.Энэ удаагийн номын баяр нь “Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриан дор хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг ном соёлоор дамжуулан түгээж буйгаараа онцлог юм.

Монгол Улс анх 1950 оноос номын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5.1.17 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар болон намар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулж байна.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг бэхжүүлэх, утга зохиолын нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгойлон анхаарч байна.


“Үндэсний бичиг соёл, номын өдөр” 2026” хаврын баярын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

• Зохиолчид болон хэвлэлийн газруудын номын өргөтгөсөн худалдаа;

• Уншигч-зохиолчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага;

• Шинэ болон хуучин номын солилцоо, худалдаа;

• Шилдэг бүтээлүүдийн номын үзэсгэлэн;

• Номын сангуудын соёлын боловсролын хөтөлбөрүүд.

Эдгээр арга хэмжээ нь уншигч олон, уран бүтээлчид, номын санчдын хамтын зүтгэлээр Монгол орны өнцөг булан бүрд мэдлэгийн гал бадрааж, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой юм.

May be an image of text

May be an image of video games and text

May be an image of one or more people, book, newsstand and text

May be an image of one or more people, people studying, book, newsstand and text

May be an image of studying, diary, book, newsstand and text

May be an image of one or more people, street, crowd, the Brandenburg Gate and text

May be an image of book and text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people, crowd, newsstand and text

May be an image of text that says 'ХУУХДИЙН X HOM'

May be an image of one or more people and text that says 'นท TE фm Mgh Ne HAMURLA, PUBLISHING JMtror ሪ BRAVE BRAVE talk.. therapy 通'

May be an image of one or more people, bicycle, the CN Tower, street, crowd and text that says 'ONIEC 週. LAY MONGOLIAH do'

May be an image of tool bag, bicycle and text that says 'မှု m 女 TreCirl Cirla The 只灣紙丸 오오2 Myjlitror o AлbaлblH BRÁVE! is* is BRÁVE! o WИMr XypT3ж R3aapaй በ Η え Live 代 little 2: RE'

May be an image of text

May be an image of crowd

May be an image of wind chime and text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people, the Brandenburg Gate and text


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан