Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Өнөөдөр /2026.05.21/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, дэвшүүлсэн зорилго зорилт, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд Хил хамгаалалтын эрх зүйн орчиныг сайжруулж, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд анхаарч, “Бүсийн хилийн албыг удирдах газар”-ыг байгуулахаар ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг 2 дахь удаа хамтран шалгах ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг 3 дахь удаагаа хамтран шалгах ажлыг эхлүүлсэнийг Хил Хамгаалах Ерөнхий газраас танилцуулсан юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улсын хилийг хамтран шалгах түүхэн, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн тэрээр эх орны нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ бодлого баримтална гэдгээ онцоллоо.

Түүнчлэн хил хамгаалах салбарт хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, цахим гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгааг хилчдэд танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хил хамгаалах салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны хотхон, хилийн заставын “Шинэ эрин-ногоон хөгжил” 1208 айлын орон сууцны төслийг эрчимжүүлж 850 хилчнийг ипотекийн зээлд хамруулж, төсвийн зохицуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Өнөөдрийн уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Мөн албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ анхаарууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах ерөнхий газарт ажиллах үедээ хил хамгаалах газрын удирдлагын нэгдсэн төвтэй танилцлаа. Хил хамгаалах Ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлсэн байна.

Уулзалтын үеэр эх орныхоо дархан хилийг манах хүндтэй үйлсэд зүрх сэтгэл, ур чадвараа дайчлан, хамт олноо манлайлж ажилласан зарим албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, одон медалиар шагнуулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ёслол төгөлдөр гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан