Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэрнэ
Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяагаас өвлийн улирлын цаг агаарын талаархи мэдээллийг тодрууллаа.
-Аравдугаар сар шувтарч байгаа гэхэд цаг агаар тогтуун дулаахан байна. Ирэх сарын цаг агаарын төлөв ямар байх бол?
-Арваннэгдүгээр сар өмнөх жилүүдийн хоногийн дундаж температурын хэмжээнд байна. Харин ч Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн өмнөд хэсгээр дундаж хэмээсээ 1.5 хэм дулаахан байх төлөвтэй. Хур тунадасны хэмжээ ч харьцангуй гайгүй. Дундаж хэмээс дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар цас бага зэрэг орохоор төлөвтэй. Харин төв, зүүн аймгийн уулархаг газруудаар цас ахиухан орно.
-Энэ өвлийн хувьд цас хур тунадасны хэмжээ ямар байх төлөв харагдаж байна вэ?
-Арванхоёрдугаар сард төв аймаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, Дундговь, Дорноговь, Алтайн өвөр говь, Говь гурван сайхны нуруугаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа. Нэгдүгээр сард ч төв болон говийн аймгийн баруун хэсгээр, баруун аймгийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орно. Үүнээс шалтгаалан төв болон зүүн зүгийн нутгаар хэвийн хэмжээнээс 1,5-2 хэмээр хүйтэн байх болно.
-Их л хахир өвөл болох нь гээд малчид хаширлаж малаа нядлаад байгаа гэх юм?
-Олон жилийн дунджаас ахиухан цастай, хүйтэн байхаар гарсан. Мэдээж, их хэмжээний цас орох болохоор өвлийн дунд саруудад өвөлжилт хүндэрч болзошгүй. Гэхдээ цас хэр хэмжээтэй орохыг урьдчилан хэлэх боломжгүй. Отор нүүдлээ эртнээс төлөвлөж, өвс тэжээлээ бэлдэх, өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийн хэлээд байгаа шиг 70, 80 хэм хүрч хүйтрэхгүй шүү. Сүүлийн гурван жил өвөлдөө их хүйтэн болж цас ахиу орсон. Энэ өвөл ч олон жилийн дунджаас хүйтрэх тул малчид бэлтгэлээ бүрэн базааж, анхаарах хэрэгтэй.
-Ер нь, цаг агаарын прогнозыг улирал, сараар нь хэрхэн танддаг вэ?
-Арваннэгдүгээр сарын төлөвийг аравдугаар сарын 25-26-ны үеэр тодорхой гаргана л даа. Бүр айхтар цочир хүйтрэх, хүчтэй шороон болон цасан шуурга, аадар, үер зэрэг аюул бол тав хоногоос л эхэлж мэдэгдэнэ дээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяагаас өвлийн улирлын цаг агаарын талаархи мэдээллийг тодрууллаа.-Аравдугаар сар шувтарч байгаа гэхэд цаг агаар тогтуун дулаахан байна. Ирэх сарын цаг агаарын төлөв ямар байх бол?
-Арваннэгдүгээр сар өмнөх жилүүдийн хоногийн дундаж температурын хэмжээнд байна. Харин ч Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн өмнөд хэсгээр дундаж хэмээсээ 1.5 хэм дулаахан байх төлөвтэй. Хур тунадасны хэмжээ ч харьцангуй гайгүй. Дундаж хэмээс дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар цас бага зэрэг орохоор төлөвтэй. Харин төв, зүүн аймгийн уулархаг газруудаар цас ахиухан орно.
-Энэ өвлийн хувьд цас хур тунадасны хэмжээ ямар байх төлөв харагдаж байна вэ?
-Арванхоёрдугаар сард төв аймаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, Дундговь, Дорноговь, Алтайн өвөр говь, Говь гурван сайхны нуруугаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа. Нэгдүгээр сард ч төв болон говийн аймгийн баруун хэсгээр, баруун аймгийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орно. Үүнээс шалтгаалан төв болон зүүн зүгийн нутгаар хэвийн хэмжээнээс 1,5-2 хэмээр хүйтэн байх болно.
-Их л хахир өвөл болох нь гээд малчид хаширлаж малаа нядлаад байгаа гэх юм?
-Олон жилийн дунджаас ахиухан цастай, хүйтэн байхаар гарсан. Мэдээж, их хэмжээний цас орох болохоор өвлийн дунд саруудад өвөлжилт хүндэрч болзошгүй. Гэхдээ цас хэр хэмжээтэй орохыг урьдчилан хэлэх боломжгүй. Отор нүүдлээ эртнээс төлөвлөж, өвс тэжээлээ бэлдэх, өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийн хэлээд байгаа шиг 70, 80 хэм хүрч хүйтрэхгүй шүү. Сүүлийн гурван жил өвөлдөө их хүйтэн болж цас ахиу орсон. Энэ өвөл ч олон жилийн дунджаас хүйтрэх тул малчид бэлтгэлээ бүрэн базааж, анхаарах хэрэгтэй.
-Ер нь, цаг агаарын прогнозыг улирал, сараар нь хэрхэн танддаг вэ?
-Арваннэгдүгээр сарын төлөвийг аравдугаар сарын 25-26-ны үеэр тодорхой гаргана л даа. Бүр айхтар цочир хүйтрэх, хүчтэй шороон болон цасан шуурга, аадар, үер зэрэг аюул бол тав хоногоос л эхэлж мэдэгдэнэ дээ.
У.Бадам
0 Сэтгэгдэл
























