Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Усны үйлчилгээний шинэчлэлд зорилтот өрхийг дэмжих бодлогыг хамтран хэрэгжүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2026.05.25/ АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) Суурин захирал Тина Юү, Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг шийдсэн төсөл 5 жилийн хугацаанд (2021-2026) амжилттай хэрэгжиж дууслаа.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг баталгаатай болгох, усны мега төслийг хэрэгжүүлсэн. Мөн гэр хорооллын 180 гаруй худгийг автоматжуулснаар иргэд цагийн хязгаарлалтгүйгээр ус авах боломж бүрдэв.

Усны тарифын өсөлт бага орлоготой өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг ҮСХ-той хамтран судалж, судалгааны үр дүнд үндэслэн нийгмийн хамгааллын бодлогыг хамтран боловсрууллаа. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх” бодлоготой бүрэн нийцэж байна.

Энэ асуудлыг Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамт олонд талархал илэрхийлж, Нийгмийн хамгааллын салбарт бодлогын шийдлүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Шэрон Рожерс, Цогтсайханы Уянга нарт “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.

Шэрон Рожерс (АНУ-ын МСК-ын захирал): 2018 оноос хойш 9 жил Монголын Усны Компактыг хөгжүүлэх, санхүүжилтийг батлуулах болон нийгмийн хамгааллын хүртээмжийн бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
Цогтсайханы Уянга (Монголын МСС-ийн ахлах мэргэжилтэн): Усны салбар дахь нийгмийн хүртээмж, бага орлоготой иргэдэд үзүүлэх үр нөлөөг нарийвчлан судалж, реформын ажлуудыг хариуцлагатай зохион байгуулж, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан мэргэжилтэн юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан