Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа "Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ Сэлэнгэ аймагт барьж буй ДЦС-ын эхний блокийг наймдугаар сард системд холбохоор ажиллаж байна Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна Төмөр замын төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхдийн эрхийг хангасан, хүүхдэд ээлтэй Улаанбаатарын төлөө хүн бүр “За” гэж заавал хийцгээе” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан