Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана

Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан төлөвлөгөөг өнөөдөр  Хүүхэд , ярилцаж хуралдлаа.

Хүй долоон худагт уралдаанч хүүхдийн бүртгэлийн болон хүүхэд хамгааллын түр хамгаалах байрыг ажиллуулж, бүртгэл, мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн бүртгэлийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, карт уншигч төхөөрөмж, интернетийн сүлжээ, цахилгаан хангамж болон бусад хэрэглэгдэхүүний бэлэн байдлыг бүрдүүлж байгаа юм.

Үүнээс гадна баяр наадмын үеэр ажиллах албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулж, ажлын хувцас, ажиллах орчин нөхцөлийг бүрэн хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Мөн уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийн материал, постер, шторк бэлтгэн түгээж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Хүүхдийн эрхийг дээдэлсэн, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг баяр наадмын өдрүүдэд шуурхай, хүртээмжтэй хүргэж, хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм гэж Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан