Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ "Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэхээр төлөвлөж мөн Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөжээ.

Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жудо, бөх, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсэг болон гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг тус тус төлөвлөв.

Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалт ашиглалтад орсноор иргэдийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдэх юм.

Мөн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, авто болон дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтыг шийдсэнээрээ онцлогтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан