Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг 2 дахин нэмэгдүүлжээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороог Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүлдэг журамтай.

Энэ журмаар Монгол Улсын Шадар сайдын тогтоолоор Шагайн харвааны салбар хорооны даргаар ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайг томилсон. 

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны хурал болж, Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Юуны өмнө шагайн харвааны удирдамжийг 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр батлуулж, наадмын нэгдсэн цахим хуудсанд холбогдох мэдээллийг тогтмол байршуулж байгаа юм.

Харвааг “Насанд хүрэгчид”, “Ахмад”, “Өсвөр”-ийн гэсэн гурван төрлөөр зохион байгуулах бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос шагайн харвааны бай шагналыг ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлжээ. Тухайлбал,

Насанд хүрэгчдийн багийн харваа:

I байр – Алтан медаль, өргөмжлөл, 40 сая төгрөг,

II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 32 сая төгрөг,

III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг,

IV байр – Өргөмжлөл, 16 сая төгрөг,

V-VIII байр – Өргөмжлөл, тус бүр 4 сая төгрөг

Ахмадын багийн харваа:

I байр – Алтан медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг,

II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 20 сая төгрөг,

III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 16 сая төгрөг,

IV байр – Өргөмжлөл, 12 сая төгрөг,

Өсвөрийн багийн харваа:

I байр – Алтан медаль, өргөмжлөл, 12 сая төгрөг,

II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 10 сая төгрөг,

III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 8 сая төгрөг,

IV байр – Өргөмжлөл, 6 сая төгрөгийн тус тус шагналтай аж.

Хурлын үеэр салбар хорооны дарга Монгол төрийн наадам бол үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил. Тэр дундаа энэхүү үндэсний наадгай нь нарийн ёс жаягтай, ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой учир энэ утга агуулга, үнэ цэнийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатайг онцлон санууллаа гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан