Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв

Монгол Улсад иргэний болон арилжааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөөг сайжруулах шинэчлэлийн шаардлага байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээр онцоллоо.

Шийдвэр гүйцэтгэх албыг мэргэшсэн, чадварлаг болгож төлөвшүүлэх, хувьд шилжүүлэх, шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн ял оноох хүртэл хариуцлагын тогтолцооны реформ хийх асуудлыг “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” санал солилцох хэлэлцүүлгийн үеэр хөндөв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран өнөөдөр /2026.06.10/ зохион байгуулсан уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Жахан Шамсиев нар нээж, үг хэлсэн. 

Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэдэг нь иргэний эрх хангагдаагүй гэсэн үг. Энэ нь хоёр хүний асуудал бус олон хүчин зүйлд нөлөөлдөг. Тиймээс ойрын хугацаанд хуулийн төслөө өргөн барина. Шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын гүйцэтгэлийг сайжруулахад анхаарч, сахилга, хариуцлага, дэмжлэгийг бий болгоно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан илтгэлээ. Тэрбээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцаа, олон улсын чиг хандлагаас үүдэн эрх зүйн шинэчлэл шаардлагатай болсон. Илүү иргэншсэн, үр дүнтэй, шуурхай тогтолцоог бий болгох хэрэгцээ үүслээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн багц хуулиудын төслийг боловсруулан бэлтгэж байгаа. 177 мянга хэрэг шийдэгдсэнээс 32500 нь иргэний хэрэг. 32 жил хүлээгдсэн шийдвэр бий гэдэг нь цаашид шүүхийн шийдвэр биелүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн этгээдэд хугацаа хэтэрсэн хүү тооцдог байх, төрийн бусад үйлчилгээг үзүүлэхгүй, мэдээллийг нь нээлттэй болгох, цахим бүртгэлд нуун дарагдуулах боломжгүйгээр зохицуулах зэрэг албадлагын шинэ арга хэмжээ нэвтрүүлэх хэрэгтэйг илтгэж байна гэв. 

“Монгол Улс дахь иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн шинэчлэлийн өнөөгийн байдал”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газраас танилцуулахдаа, чадварлаг, мэргэшсэн гүйцэтгэгчдийг бэлтгэж, хувийн шийдвэр гүйцэтгэл рүү аажимдаа шилжих зорилт дэвшүүлсэн талаар онцолсон. Улсын хэмжээнд 300 гаруй шийдвэр гүйцэтгэгч байгаагаас эхний ээлжинд 10 хувийг нь хувьд шилжүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа иргэний шийдвэр гүйцэтгэгчид хувьд бүрэн шилжсэн байхаар тус яамнаас боловсруулсан Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд тусгасан гэлээ. Тогтолцооны реформ хийх нь цаг хугацааны асуудал гэдгийг энэ үеэр тодотгов. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ял, шийтгэл эдлүүлэх ажиллагаанаас тогтолцооны хувьд салгах, шийдвэр гүйцэтгэлийн чиг үүрэг бүхий шүүгчтэй байхаар шинэ зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ. Одоогийн тогтолцоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхэд зургаан шат дамжиж байгаа нь 1-3 жилээр удаашруулах үр дагавартай байгаа. Эцэслэн шийдвэрлэсэн хэрэг маргааныг хугацааны хувьд ангилж үзэхэд, 142-г нэг жилд, 157-г 1-3 жилд, 34-г гурваас дээш жилд шийдвэрлэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй 175 хэрэг маргаан байгаа гэж илтгэсэн.

Харин Монгол Улс дахь арилжааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бэхжүүлэх асуудлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хуульчид хөндлөө. Арилжааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөөг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, цахимжуулалтад төвлөрсөн техникийн хамтын ажиллагааны төслийг 2023 оноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй. Иргэний, арилжааны шийдвэр гүйцэтгэл, цахимжуулалтад голчлон анхаарч, шүүх–шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны уялдаа холбоог бэхжүүлэхийг зорьжээ. Тэд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх олон улсын жишгийг дурдсан.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр шүүх практик, шинэчлэлийг танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэг удаагийн ажиллагаанд найман удаа шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зургаан жил саатуулсан бодит жишээг тэрбээр иш татсан юм. Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдолд 70,200 төгрөг төлдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон төлбөр төлөх хугацаа хойшлуулж байгаа нь улсын тэмдэгтийн хураамж хэт бага байгаатай шууд холбоотой гэв. 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын дарга Б.Дашдаваа танилцуулахдаа, өнгөрсөн онд улсын хэмжээнд 12,582 өрх шинээр гэрлэлтээ батлуулсан бол гэрлэлтээ цуцлуулсан тохиолдол 4,493 байсан хэмээв. 2026 оны хагас жилийн байдлаар хүүхдийн тэтгэлгийн 7,272 гүйцэтгэх баримт бичигт албадах ажиллагаа явуулж 9.8 тэрбум төгрөгийн хүүхдийн тэтгэлгийг төлүүлж, тэтгэлэг авагчдад олгожээ. Шүүхээр тогтоолгосон 10 хэрэг тутмын 3–4 нь албадан гүйцэтгүүлэхээр хандаж байгааг мэдээлсэн. 

Энэ удаагийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын Хуульдын холбоо, Монголын Банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, хуульч, судлаачдын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан