Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Элизабет Тэйлорын хөрөнгө нас барснаас нь хойш 210 саяар нэмэгджээ
Жүжигчин Элизабет Тэйлорын хөрөнгө таалал төгссөнөөс нь хойш 210 сая ам.доллараар арвижжээ. Клеопатрагийн дүрээр кино ертөнцийн түүхэнд мөнхөрсөн домогт жүжигчин өнгөрсөн онд 79 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг хорвоог орхисны дараа эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс нь Кристигийн дуудлага худалдаагаар зарж, 184  сая ам.доллар олсон байна. Үүнээс гадна түүний санаачлан гаргасан “White Diamonds” сүрчигийн борлуулалт 75 сая ам.долларт хүрсэн байна.
Бурхны оронд очсон ч амьд ахуй үе шигээ ашиг орлого олж, хөрөнгө нь зузаарсаар байдаг алдартай оддын жагсаалтыг ийнхүү Элизабет Тэйлор тэргүүлж эхэллээ. Түүний араас Майкл Жексон хоёрдугаарт бичигдэж байна. 2009 онд таалал төгссөн попын хааны нэр дээр өнгөрсөн 2011 онд 145 сая ам.долларын орлого цугларсан байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
saihan l yum uhsen ch orlogotoi heheh
Хамгийн их уншсан