Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ДАЛАНЗАДГАДЫН 354 АЙЛ ЦАХИЛГААНТАЙ БОЛЛОО
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг уул уурхайн хөгжлөө даган хүн амын тоо эрс нэмэгдэх болсон. Тус аймгийн хүн ам 2011 оны байдлаар 53 мянгад хүрээд байсан бол албан бус тоогоор хөдөлгөөнт хүн амтайгаа  нийлээд 60 мянга хол давсан байгаа аж. Тэр тусмаа аймгийн төвийн хүн амын тоо нэмэгдэж, тэднийг амьдрах орчин нөхцөлөөр ялангуяа дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлага гарч байгааг албаныхан хэлж байна. Аймгийн төв Даланзадгад хотын айл өрхүүд нэмэгдэхийн хэрээр тэдний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний асуудал тулгардаг. Тиймээс өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын “Дунд сайхан” хороолол, баруун сайхны “Төгөл-А”, “Төгөл-Б”, “Ногоочид”, “Жаал уул” зэрэг таван гэр хорооллын 35/10/0,4 кв-ын ЦДАШ-ын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан билээ. Харин уг ажлыг үргэлжлүүлж энэ удаад Даланзадгад хотын Нисэх хорооллын айлуудын 0,4 цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох ажлыг амжилттай гүйцэтгэн улсын комисс хүлээн авлаа.   Ингэснээр дээрх хорооллуудын айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр бүрэн хангаж эхэллээ. Шинээр тог тавигдсан уг  хорооллыг цаашдаа шинэ Даланзадгад хот болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан