Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

 

Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов.

Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн 24, төрсөн болон үрчилж авсан хүүхэд 27 хүн нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ. Иймд бичиг баримт нь бүрдсэн, тухайн үед шүүхийн асуудал шийдэгдэж амжаагүй байсан нийт 57 иргэний асуудлыг шийдвэрлэх хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гомдол гаргах эрхийн үргэлжлэл болсон нэхэмжлэл гаргах эрхийг уламжлалт байдлаар хугацаа тогтоон орхисон нь өдгөө 50 гаруй иргэний хилс хэрэгт шийтгүүлэн хэлмэгдсэн эрхээ сэргээлгэж нөхөн олговор авах эрхийг хязгаарласан зохицуулалт болон үлдсэн тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нөхөн олговороос хоцорсон иргэдийн нэхэмжлэл гаргах эрх нээгдэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12,14 дэх хэсэгт заасан эрх хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн шүүхээс тогтоосон хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох тул холбогдон гарах зардлыг урьдчилан тооцож төсөлд тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан