Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

 

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо. 

Түүхийн танхимд Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” үндэсний музей байгуулах тухай гаргасан анхны тогтоолоос эхлээд улс орнуудын хаад, төрийн тэргүүн, нэр хүндтэй эрхмүүдийн Монгол төрийн 2,000 гаруй жилийн түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлтой танилцаж буй түүхэн агшнуудыг харуулсан гэрэл зураг, XIII зуун, Монголын эзэнт гүрний гадаад харилцааны түүхийг илэрхийлэх “Мөнгөн гэрэгэ” зэрэг үзмэрийг байрлуулжээ.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимын нээлтэд оролцож, Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй жил түүх, ирээдүйн хөгжлийн алтан холбоосыг харуулсан танхим байгуулсан музейн хамт олонд талархал илэрхийллээ.  

Тэрбээр, монгол түмний оюун санааны их сэргэн мандлыг дахин тунхаглаж,  түүх, соёлоо дэлхий дахинаа дуурсгахыг эрхэмлэн, “Чингис хаан” үндэсний музей байгуулах шийдвэрийг 7 жилийн өмнө гаргаж байснаа дурслаа. 

Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” үндэсний музей эх орондоо болон олон арван улсад сан хөмрөгөө тогтмол толилуулан, “Евразийн музейн анхдугаар чуулган” зохион байгуулж, дэлхий дахинаа алдартай музей болон бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

“Чингис хаан” үндэсний музей 12 мянга орчим үзмэртэй. 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлийн  хуулбар, уран бүтээл юм.

Музейд: 

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан),
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан),
  • Их Монгол Улс,
  • Монголын Их эзэнт улс,
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе),
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим),
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулж байна. 

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан