Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэлийг "Алтан гадас" одонгоор шагналаа.Г.Гэрэл “Монголын хэвлэл мэдээллийг тэргүүлэх байгууллага,  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц үндэсний сүлжээ юм. Бид телевизийн 60 жилийг радиогийн 95 жилийг үе үеийн ахмад уран бүтээлчидтэй хамтарч, энэ түүхийг бүтээж ажиллаж ирсэн.  МҮОНРТ тухай хууль хэрэгжээд  21 дэхь жилдээ ажиллаж байна. Энэ байгууллагын үйл ажиллагаа цэгтэй чулуун олон нийтэд ил тод байх чухал.Хуулиа хэрэгжүүлэхийн төлөө өдөр бүр шамдан хичээж ажиллаж байна.  МҮОНРТ өдөр бүр хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, шинэ үеийн үзэгч сонсогчид мэдээ мэдээлэл, хөтөлбөрийн бодлогоо хүргэж, шинэ старегийг хэрэгжүүлж ажиллаж байна. Өнөөдрийн баярыг хуваалцаж байгаа хамт олондоо баярлалаа. Манай удмын эмэгтэйчүүд гурван үеэр энэ байгууллагад зүтгэж ирсэн. Өнөөдөр эмээ дурсаж, ээжээрээ бахархаж байна. Мөн гэр бүл хамт олноороо бахархаж байгаа хэлмээр байна”гэлээ.

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан