Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн профессор бөгөөд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Оку Дайки, мөн тус хүрээлэнгийн профессор Кохэй Сасаки, Япон улсын Хууль зүйн яамны Хууль зүйн товчоо (улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага)-ны Олон Улсын харилцааны асуудал хариуцсан ажилтан Тэцуо Камияа нар Монгол Улсын Арилжааны эрх зүйн өнөөгийн байдлыг судлах ажлын айлчлалын хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр талууд цахим бүртгэлийн үйлчилгээ, цахим гэрчилгээ, цахим төлбөрийн систем, цахим тамга болон тоон гарын үсгийн хэрэглээ, тэдгээрийн эрх зүйн орчны талаар санал солилцож, сайн туршлагыг нэвтрүүлэх мөн улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, бүртгэлийн системийн хөгжүүлэлтийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг таньж баталгаажуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэн, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг авч хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд улсын бүртгэлийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн системийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. 



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан