Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа

Олон улс, улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлдэгээр хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд 2026 оны зургаадугаар сард бүрэн цахимжлаа.

Төлбөр авах цэгүүд цахимжсанаар зам хэрэглэгч, жолооч тээвэрчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, төлбөр авах цэг дээр түгжрэл дараалал үүсгэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ тооцоо хийхгүй байх давуу талуудтай болсон.

Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500,000-1,000,000 төгрөгийн төлбөртэй 2,183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.

Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөгдөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авна. 

Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн зохицуулалттай

Иймд иргэд, тээврийн хэрэгсэгч эзэмшигч та бүхэн баяр наадам, амралт зугаалгын үеэр түгжрэл дараалалгүй авто зам ашиглан зорчиж цахим төлбөрийн олон арга хэрэгслүүд болох ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө тухай бүр төлж явахыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан