Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов  Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их  баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал оролцов.

Үндэсний их баяр наадмын нээлтийн өмнө Ерөнхий сайд МҮОНРТ-ийн шууд ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо наадамчин олонд болон дэлхий даяар тархан суугаа монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаасаа нэрлэлээ. Ерөнхий сайд хэлэхдээ, дуусдаггүй олон яриаг дуусгаж, гацсан олон төслийг гацаанаас гаргаж, дэлхий дахинд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ээлтэй болж буйг зарлан тунхагласан 100 хоног өнгөрч байна. Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх үндсэн суурь зарчмыг хангуулахын тулд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хэмээн нэрлэж, шинэ менежментийн зохион байгуулалтад оруулсан. Төрийн өмчит компанийн засаглалын шинэчлэлийг амжилттай урагшлуулсан. 17 жил хүлээгдсэн Оюу толгой төслийн хэлэлцээрт эхний ялалт байгуулсан.  30 их наяд төгрөгийг тэглэж чадлаа. Оюу толгой төслөөс монголчууд 2026 онд ногдол ашиг авна. Олон жил гацсан импортыг орлох төслүүд, Зэс боловсруулах цогцолбор, Гангийн цогцолбор, Багануурын Нүүрс-пиролизийн үйлдвэр, Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлсэн зэрэг олон төслийг гацаанаас гаргалаа.

Эдгээр ажлын үр дүнд Чингис хаан баялгийн сан арвижина. Иргэн бүрийн хуримтлал өснө. Ирэх намрын улсын төсөв дээр УИХ-аар батлуулсан тэтгэврийн реформоо хэрэгжүүлж, тэтгэвэр авч буй хүн бүрийн тэтгэвэр дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэх болно. Татварын реформыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон, 792 мянган төгрөгийг  ХХОАТ-аас чөлөөлсөн. Засгийн газар хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүхнийг дэмжих эрмэлзлэлтэй ажиллаж байна гэв. Мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаасаа товч танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар наадмын нээлтийн ажиллагааны дараа Үндэсний сурын талбайд зочилж, сум тавьж, хүрэлцэн ирсэн иргэд, жуулчдад баяр наадмын мэнд хүргэв.  Дараа нь шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж, харваачдад амжилт хүслээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан