Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Шадар сайд Н.Номтойбаяр, Шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллаж байна.

Бүрэлдэхүүн аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийг бууруулах, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллалаа.

Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээтэй нийт нутгаар агаар, хөрсний температурын халалт ихсэж ургамлын ургалт зогсонги байдалд орж ургамлын гарц муудах төлөвтэй байна.

Аймгийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхээр дараах хүсэлтүүдийг гаргав.

✅Завхан аймгийн төв Улиастай хот төвлөрсөн дулааны станц байхгүй жижиг оврын олон уурын зуух өвлийн цагт халаалтаар хангаж байгаагаас үүдэн өвлийн цагт агаар, хөрсний бохирдол их хэмжээгээр бий болдог. Мөн иргэд өвлийн улиралд найдвартай дулаан болон хэрэглээний халуун усны эх үүсвэргүй өвөлждөг. Бүгд Найрамдах Солонгос Улсын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт хэрэгжиж байгаа 25 мВ-ын дулааны станцын ажил 2023 оноос эхэлж 40 орчим хувийн гүйцэтгэлд хүрсэн боловч үндсэн гүйцэтгэгч компани зээлийн санхүүжилт хүрэлцэхгүй шалтгаанаар дампуурлаа зарлаж төсөл бүхэлдээ царцсан. Иймд дээрх үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх тал дээр тодорхой шийдвэр гаргах;

✅Завхан аймаг нь нүүрсний уурхайгүй. Нүүрсний хэрэглээгээ Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит “Могойн голын нүүрсний уурхай”-гаас хангадаг. Тус нүүрсний уурхай нь дотоодын зохион байгуулалтаас шалтгаалан хөрс хуулалтаа хийж чадахгүйд хүрч байна. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар чиглэл хүргүүлэх;

✅Арц суурь боомт руу тавьж буй замын дараагийн ээлжийн багцыг шийдвэрлүүлэх, замын ажлыг эрчимжүүлэх,

✅Зураг төсөл нь хийгдсэн Арц суурийн бүтээн байгуулалтын төсвийг ирэх оны төсөвт тусгуулах,

✅Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд Зүүн аймгаас байгалийн хадлан бэлтгэхэд зориулж хадлан бэлтгэх газар олгож өгөх;

✅Завхан аймгийн Алдархаан, Завханмандал, Тосонцэнгэл, Ургамал, Яруу, Цагаанчулуут сумдын Засаг даргын Тамгын газар, Асгат, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут сум болон аймгийн Эрүүл мэндийн төвд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд нэн шаардлагатай автомашиныг шийдвэрлэх,

✅Эрчим хүчний хэвийн байдлыг хангахын тулд Ховд Завхан аймгийг холбох 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, 0.4 кв-ын шугам тавигдаагүй сумдад шугамын шинэчлэл хийлгэх,

✅Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтүүд гаргалаа.

Шадар сайд Н.Номтойбаяр санал хүсэлтүүдийг шат дараатайгаар шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлээд зарим асуудлыг УИХ, Засгийн газарт уламжилна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан