Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан хуралд оролцогч, зохион байгуулагчдын аюулгүй байдлыг хангах шуурхай бүлгийн томилгоот бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна.

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. 

Мөн гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байгаа тус хурал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онгцой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан