Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанаар 8-р сарын 14-нд эхэлсэн бөгөөд хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн өнөөдөр /2026.08.17/ шийдвэрээ гаргалаа.

Хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1 сая төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Тогтоолыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог. Ингэхдээ дараах хүчин зүйлсийг авч үздэг.Үүнд: 

  • Хүн амын амьжиргааны доод түвшин
  • Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
  • Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
  • Инфляц 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан