Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байна.

COP17 бага хурал Цэнхэр бүс, Ногоон бүс гэсэн үндсэн хоёр хэсэгт салбар, өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилж байна. Хурлын үеэр ажиллах бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд дээрх 2 бүсээс гадна, соёл урлаг, үзэсгэлэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Цэнхэр ногоон бүсэд 57 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна

Энэ хурлын үеэр эрүүл мэндийн байгууллага эмч эмнэлгийн ажилчид  явуулын болон суурин цэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч М.Оюунчимэг “НҮБ-тэй байгуулсан гэрээгээр Монгол Улс аюулгүй байдлаа хангах гэрээтэй. Аюулгүй байдлын нэг чухал үзүүлэлт нь эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангахын тулд эрүүл мэндийн салбар аюулгүй байдлын хороотой хамтарч ажиллаж байна.

COP17 хурлын байгууламж буюу цэнхэр ногоон бүсэд хуваагдаж байгаа. Цэнхэр бүс буюу НҮБ-ийн бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна. Мөн хөдөлгөөнт цэг ажиллаж байгаа бөгөөд байршил болгоно дээр нь анхны тусламжийг багцыг байршуулсан байгаа.

 

Цэнхэр ногоон бүсэд 57 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна шаардлагатай хүнд лавлагаа шатлалын тусламж,төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн 7 баг ажиллаж байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Халдвар судлалын үндэсний төв ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай хамгааллын эмнэлэг бэлэн байдлаа хангаад ажиллаж байгаа.

 

Шаардлагатай тусламж үйлчилгээг хожимдуулахгүй байхын төлөөр эрүүл мэндийн салбар бүх л арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс гадна халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх ажлыг Хил хамгаалах  болон Гаалийн байгууллагатай хамтарч хийж байгаа” гэдгийг онцоллоо.

 

COP17  үйл ажиллагаатай холбоотойгоор зам хааж зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийг шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авхад хүнд учруулахаас урьдчилан сэргийлж Баянзүрх дүүргийн 26 хорооны өрхийн эмнэлэг дэээр түргэн тусламжийн багцыг байршуулжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан