Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна.

Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, нийслэл хотын зүгээс үндсэн таван чиглэлээр мэдээлэл хүргэж байгаа юм.

  1. Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотууд болон тусгай бүсүүдийн төлөвлөлтийг танилцуулж байна.
  2. Дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж, авто замыг өргөтгөх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй цогц төслүүд,
  3. Нийслэлийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон эрчим хүчний төслүүд болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн талаар мэдээллүүд,
  4. Нийслэлийн дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломж,
  5. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг нээлттэй дэлгэн, танилцуулж байна.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдтэй танилцаж, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохыг урьж байна. Энэхүү олон улсын хурал нь Улаанбаатар хотыг илүү аюулгүй, амар амгалан, ногоон хот болгон хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж болж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан