Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: Ногоон бүс өнөөдөр “Хүн төвт өдөр”-ийг онцолж байна

COP17-ын Ногоон бүсийн өнөөдрийн хөтөлбөр “Хүн төвт өдөр” сэдвийн дор үргэлжилж, газар нутгийг сэргээх, хамгаалах шийдлийн төвд хүний оролцоог тавьж байна.

Газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд зөвхөн бодлого, технологи бус, газар нутагтайгаа өдөр тутам шууд харилцдаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучуудын эрх, мэдлэг, туршлага, оролцоо чухал болохыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцоос онцолжээ.

Өнөөдрийн Ногоон бүсийн хөтөлбөрөөр газрын засаглал, эрх ба бодлого, иргэний нийгмийн оролцоо, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн газрын эрх, орон нутагт түшиглэсэн газар сэргээх шийдэл, шинжлэх ухаан ба мэдлэг, залуучуудын манлайлал, эмэгтэй тариаланчдын тогтвортой хүнсний тогтолцоонд оруулах хувь нэмэр, уламжлалт болон орон нутгийн мэдлэг зэрэг сэдвийг хэлэлцэж байна.

COP17-ын хүрээнд залуучууд, малчид, жижиг тариалан эрхлэгчид, уугуул болон орон нутгийн иргэдийн оролцоог бодлого, шийдвэр боловсруулах үйл явцтай илүү нягт холбохыг зорьж байгаа юм.

Мөн хурлын өргөн хүрээний хөтөлбөрөөр газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудлыг бодит хэрэгжилттэй холбож, олон талын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан