Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: Тэрбум мод сангаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, эерэг нөлөөлөл сэдвээр салбар хуралдаан боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

СОР-17 хуралдааны Ногоон бүсийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөн павильонд өнөөдөр Тэрбум мод сангаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, эерэг нөлөөлөл сэдвээр салбар хуралдаан боллоо.

Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдсан хувийн хэвшлийн сан. Өнөөдрийн байдлаар

  • Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайн ногоон байгууламж
  • Олон нийтийн оролцоотой ойжуулалт
  • Экологийн боловсрол олгох
  • Доройтсон ойг нөхөн сэргээх уулын ойжуулалт
  • Банкны төгөл болон цэцэрлэгт хүрээлэн гэсэн үндсэн таван чиглэлээр 118 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн нийтдээ 3366 га талбайг ойжуулан 8,9 сая модыг тарьж ургуулж байна.

Мод тарих хамгийн их хэрэгтэй цөлжилтөд нэрвэгдсэн газруудад тухайн орон нутгийн иргэдийн сайн санаачилгыг дэмжиж, агро ойжуулалтын ажлыг хийснээр, амьдралын чанарт нь бодитой эерэг өөрчлөлтүүд гарлаа. Үүний хамгийн тод жишээ бол Дундговь аймгийн Адаацаг , Хулд суманд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулж өглөө.

Адаацаг суманд Шинэ-Ус гэдэг газар Эрдэнэ-Ухаа жуулчны баазыг түшиглэн 10 га газарт 13 төрлийн 7000 орчим мод тарьснаар энд биологийн олон янз байдал сэргэж, өмнө нь огт ургадаггүй байсан ургамлын төрөл зүйлүүд шинээр ургаж, нүүдлийн шувуудын ирж, буцахдаа саатаад хөдөлдөг Баян бүрд болтлоо өнгөө шинэчлээд байна. Дэрс нь хүнээс өндөр ургаж, говийн амьтдын саатах, хоргодох хамгийн нөмөртэй газар болон байгалийн унаган төрхөө сэргээсэн юм. Тэгвэл Дундговь аймгийн Хулд суманд сумын төв рүү чиглэсэн салхины яг амсар дээр 2 га газарт нийтдээ 10-аад төрлийн 120 мянган мод тарьсан нь нүдээ олсон хөрөнгө оруулалт байлаа. Энээ төслийн үр дүнд Хулд сумаар дайран өнгөрөх салхины хурд саарч, элсний нүүдэл багасаж, сумын иргэд нь малын тэжээл мөн хүнсний ногоо тарих арга ухаанд суралцаж,сумандаа сайхан амьдрах гэрэл гэгээ, итгэлтэй боллоо.

Хүнд даацын автомашины хөлөөр тагтаршсан говийн элсэнд шинжлэх ухааны үндэслэлтэй, байнгын арчилгаа хамгаалалттай мод таривал ургадаг гэдгийг төслийн багийнхан нотолж, өнөөдөр Хулдыг ногоон сум болгох аянд төр, хувийн хэвшлийнхэн хамтарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан