Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: Мазаалай баавгайг дүрсэлсэн дурсгалын шуудангийн маркийг танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан “COP17” сэдэвт дурсгалын шуудангийн марк-ийг олон нийтэд танилцууллаа.

Маркийн нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Диао, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, тус компанийн Марк, үнэт цаасны газрын захирал Б.Билгүүн нар оролцож, маркийн эх зургийн хөшгийг нээлээ.

Мөн Олон улсын байгаль хамгаалах холбоо, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөл Монгол Маркийн музейд хадгалах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тусгай дардас дарсан байна.

“COP17” дурсгалын марк нь Монгол Улсын шуудангийн гүйлгээнд гарч буй 1219 дэх марк болжээ. Гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор мазаалай буюу Говийн хүрэн баавгайг алманцагийн хамт дүрсэлсэн байна.

Маркийн загварт COP17-ын албан ёсны лого, сэргээн ургаж буй ургамлыг мөн багтаажээ. Энэ нь Монгол орны биологийн олон янз байдал, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах шаардлагаас гадна газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх үйл хэргийг бэлгэдсэн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уг маркийг COP17-д оролцохоор Монгол Улсад ирсэн зочид, төлөөлөгчдийн хувьд дурсгал болгон хадгалах, Монгол орны байгаль, хамгааллын үнэ цэнийг илэрхийлэх онцгой бүтээл гэдгийг онцолжээ.

“COP17” сэдэвт маркийн зураачаар Б.Баярхүү, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан