Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
ДУУРЛИГ НАРСНЫ ДУРСГАЛТ ГАЗРЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОНО

​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон бусад албаны хүмүүс Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг Дуурлиг нарсны орчимд археологийн малтлага, судалгааны ажил гүйцэтгэж байгаа “Мон-Сол” төслийн үйл ажиллагаатай танилцав.

​Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны оршуулгын газар нь 2026 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар бусад 5 дурсгалт газрын хамтаар Дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.


​Энэхүү дурсгалт газарт 2006 оноос Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн болон БНСУ-ын Үндэсний музейтэй хамтран судалгаа явуулж, 4 булшийг бүрэн малтан судалсан байна. Эдгээр булшнаас хүний дүрс бүхий чимэглэл, бүсний алтан товруу, морины дүрстэй хүрэл чимэглэл, авсны алтан чимэглэл, ваар сав зэрэг онц сонирхолтой олон олдвор илэрч байжээ.


​Төслийн удирдагч, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнгийн танилцуулснаар, Монгол Улсын нутаг дэвсгэрт малтан судалсан Хүннүгийн язгууртны булшны хамгийн томд тооцогдох 160 дугаар булшны малтлага судалгааны ажил 2023 оноос эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар малтлага 80х40 метр хэмжээтэй талбайд, газрын гадаргаас доош 7 үе буюу 15 метр үргэлжилж, гол оршуулгад хүрээд байгаа бөгөөд дээд хэсгээс нь ваар савны хагархай, тэрэгний эд ангиуд, алтан эдлэл зэрэг илэрчээ.

​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын төрт ёсны уламжлалтай холбоотой чухал дурсгалыг малтан судалж байгаа судалгааны баг хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн энэ жил Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг Дэлхийн өвд бүртгүүлсэнтэй холбогдуулан цаашид хүннү судлалыг төрөөс анхаарч, судалгаа мэдээллийн болон музейн барилга байгууламж барих асуудлыг судалж, дэмжиж ажиллах талаар дагалдан яваа Засгийн газрын гишүүдэд чиглэл болгов.

​Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг түшиглэн судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулж, түүхэн аялал жуулчлалын бусад цогцолбортой уялдуулан хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцоллоо. Мөн яамны зүгээс Дэлхийн өвийн дурсгалт газрыг хадгалж хамгаалах менежментийг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалт хийх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан