Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

 

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх "Ногоон өртөө"-г өнөөдөр ашиглалтад орууллаа.  Энэхүү "Ногоон өртөө" нь хамгийн олон буюу 15 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай. Хүчдэлийн сонголтын хувьд хамгийн бага хугацаанд 5-30 минутад цэнэглэх чадалтай юм. Мөн шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Тус өртөөг ААНОАТ-ын тухай хуулийн дагуу татварын орлогын 1 хувь хүртэлх хэмжээний хандив, хөрөнгө оруулалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулжээ.

Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, ""Ногоон өртөө"-г төсвийн хөрөнгөөр барих ёсгүй. Татварын нэг хувийг шинэ эдийн засаг, дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчилна. Тоног төхөөрөмжийг нь гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Өртөөдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нь хувийн хэвшлээс шалтгаалах учраас төр зөвхөн бодитой хийгээд бодлогын дэмжлэг үзүүлнэ. Хэдэн цахилгаан цэнэглэгч тавьсан газар Ерөнхий сайд очлоо гэж шүүмжлүүлж байгаа. Гэхдээ би илүү олон удаа очно. Зөв, шинэ зүйлийг эхлүүлэхийн тулд Засгийн газар өөрийн биеэр очиж дэмжинэ. Монголын төр хэлсэндээ хүрдэг байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хамтын ойлголцол, зөвшилцөл дор Монгол Улсаа ногоон өртөөгөөр сүлжье" хэмээлээ. 

"Улаанбаатар хотын Худалдааны танхим"-ын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, 32-ын тойрог дахь энэхүү "Ногоон өртөө" ашиглалтад орсноор нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх боломж бүрдэж байна гэлээ. Том оврын автомашин цахилгаан цэнэглэлтээр 100 км зам туулахад 6,470 төгрөг, жилдээ 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь автобензин машинтай харьцуулахад 3-5 дахин бага зардал аж.

Засгийн газар “Ногоон чөлөөлөлт"-ийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, Монгол орны зам дагуу 150 километр тутамд 1 "Ногоон өртөө" байгуулж, улс орон даяар 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын гадагшлах мөнгөн урсгал, 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал бууруулах боломж бүрдэх юм. Дээрх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь ойролцоогоор 33 мянган янданг буулгасантай дүйцэхүйц үзүүлэлт болно.

Мэдээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан