Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
ДЭД САЙД Б.МӨНХТАМИР: ОЛОН УЛСЫН АМЛАЛТЫГ УЯЛДАА ХОЛБООТОЙ, БОДИТ ХЭРЭГЖИХҮЙЦ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

СОР17 бага хурлын“Санхүүжилтийн өдөр”-өөр “Business4Land: Риогийн гурван конвенцын хүрээнд газрын санхүүжилтийн зөрүүг нөхөх нь” сэдэвт бизнесийн форум болж байна.

Business 4 Land нь газрыг нөхөн сэргээхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түнш болгон оролцуулах зорилготой юм.Энэхүү форумыг БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдлыг шийдвэрлэхэд хувийн хэвшил, санхүүгийн байгууллагын оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймээс Business 4 Land-ийг төр, бизнес, санхүүгийн байгууллагуудыг холбон, бодлогын санаачилгыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх гүүр хэмээн тодорхойлж, “Риогийн гурван конвенц”-ын эрчийг газар дээрх бодит хөрөнгө оруулалт, хэмжигдэхүйц үр дүнд хүргэх нь чухал” хэмээн онцоллоо.Мөн манай улсын хувьд энэхүү чиглэл нь COP17-ын бодлогын өв болох “Тал хээрийн төлөвлөгөө” буюу Steppe Action Agenda-тэй нягт уялдаж байгаа ба олон улсын амлалтыг уялдаа холбоотой, бодит хэрэгжихүйц үйл ажиллагаанд шилжүүлэхийг зорьж байгаа бөгөөд бусад улс орон, санхүүгийн байгууллага, бизнесийн салбар болон хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн энэ жил “Риогийн гурван конвенц” тохиож буй бөгөөд, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудлаар хэрэгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл болон санхүүжилтийг харилцан уялдуулах боломж бүрдээд буй юм.Газрын асуудлыг шийдвэрлэхэд санхүүжилт гол байр суурь эзлэх бөгөөд уламжлалт санхүүжилтийн эх үүсвэрээс гадна инновацлаг санхүүгийн хэрэгсэл, хосолсон санхүүжилт, баталгаа, эрсдэлийг хуваалцах механизм, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөнөөр ашиглан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Монголын байгалийн ландшафт, бэлчээрийн экосистем нь ирээдүйн хөгжлийн чухал үндэс төдийгүй тогтвортой хөрөнгө оруулалт, шинэ түншлэлийн томоохон боломж юм.See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан