Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна Б.БАТЦЭЦЭГ: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын COP17-ын хоёр дахь долоо хоногийн хуралдаан хэдийн эхлээд байна. Энэ долоо хоногт санхүүжилт, газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн сэдэвчилсэн чиглэлийг онцолж байна Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв СОР17: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг танилцуулж байна ДЭД САЙД Б.МӨНХТАМИР: ОЛОН УЛСЫН АМЛАЛТЫГ УЯЛДАА ХОЛБООТОЙ, БОДИТ ХЭРЭГЖИХҮЙЦ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
СОР17: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг танилцуулж байна

 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өндөр түвшний уулзалт хурал болон санжүүжилтийн өдөр эхэлж байгаа.COP17-ын Санхүүжилтийн өдрийн хүрээнд “Монголын бэлчээрийн тогтвортой хөгжилд санхүүжих боломжтой шийдлүүдийг танилцуулах нь” (Greenlab-Pitching bankable solutions for Mongolia’s rangelands) хөрөнгө оруулалтын онцлох арга хэмжээ Цэнхэр бүсэд болж байна.Уулзалт хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан нар үг хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Монгол Улсад сүүлийн 70 жилд дундаж температур 2.4 хэмээр дулаарч, ган, зудын давтамж ойртон, бэлчээрийн доройтол хурдацтай явагдаж байна. Гэвч өнөөдөр бид алдагдал, эрсдэлийн тухай ярихаас илүүтэй шинэ боломж, шийдлийн тухай хэлэлцэхээр энд ирсэн. Улс төрийн амбиц, бодлогын зорилтыг институцийн хөрөнгө оруулалт татах боломжтой, санхүүгийн хувьд өгөөжтэй төслүүд болгон хувиргах цаг нь болсон хэмээн онцлов. Мөн тэрбээр өнөөдрийн арга хэмжээнд бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг арилгах холимог санхүүжилт (Blended Finance)-ийн “Цөөн боловч чанартай мал”, Санхүүгийн шинэлэг хүртээмж, Үндэсний чанар, гарал үүслийн баталгаажуулалт: “Хариуцлагатай нүүдэлчин” гэсэн гурван багц шийдлийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байгааг дурдаж, институцийн хөрөнгө оруулагчид, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг “Үндэсний ногоон лабораторийн Хөрөнгө оруулагчдын сүлжээ”-нд албан ёсоор нэгдэж, бодит хамтын ажиллагааг эхлүүлэхийг уриаллаа.

Үндэсний Ногоон Лаб” платформын  хүрээнд шалгарсан  15 төслийг  хөрөнгө оруулагч нарт танилцуулж байна

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал манай улсад зохион байгууллж байна. Энэ хуралд 197 орны төлөөлөгч оролцож байна. “Үндэсний Ногоон Лаб”-ын шалгарсан 15 төслийг танилцуулж байна. “Үндэсний Ногоон Лаб” Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар байгуулагдсан.  “Үндэсний Ногоон Лаб” платформын  хүрээнд Цөлжилттэй тэмцэх, бэлчээрийг хамгаалах чигллийн 135 төсөл хүлээж авсан. Эдгээр төслийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттайгаар  явагдсан.  Эдгээр төслөөс эхлээд 75 төсөл шалгарсан. Хоёр дугаар шатанд 35 төсөл шалгарсан бол сүүлийн шатанд 15 төсөл шалгарсан байгаа. Эдгээр шалгарсан 15 төслийг  хөрөнгө оруулагч нарт танилцуулж байна.

 

Энэхүү арга хэмжээний үеэр “Үндэсний Ногоон Лаб” платформын 2026 оны хөтөлбөрт шалгарсан 7 төслийн баг бэлчээр хамгаалал, газрын нөхөн сэргээлт, хөрсний эрүүл ахуй, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ болон технологид суурилсан шийдлүүдээ олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон COP17-ийн төлөөлөгчдөд танилцуулж байна.Төсөл бүр таван минутын хөрөнгө оруулалтын танилцуулга хийж, мөн арга хэмжээний оролцогчидтой асуулт, хариулт өрнүүлж байгаа бөгөөд эдгээр төслийг бодит хөрөнгө оруулалт, стратегийн түншлэл болон олон улсын санхүүжилтийн боломжуудтай холбох зорилготой аж.

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан