Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна

United Nations Deputy Secretary-General Amina Mohammed

Thank you very much, and it is a real pleasure to be here. I want to start by thanking the Government and the people of Mongolia for hosting this event. We have an inspirational President, a committed Secretary-General, a Minister of Environment who has been playing a central role in showing and demonstrating what Mongolia can do, and then we have three women who are leading this process.

So, let’s say we have gender equality. Both my colleagues, the President of the COP and the Executive Secretary of UNCCD, have clearly explained what this COP is about. COP17 is a COP of implementation.

We know what the issues are. We have brought solutions to the table, and we have also called for action in terms of the finance required for us to get to where we need to be. We have a very significant shortfall, a shortfall of over 278 million a year for investment—not to give, but to invest—to mobilize resources that invest in people, economies, and prevention, including the prevention of conflicts that we see in many of our rangelands, where pastoralists are at the center.

Today is an important call to action. Our Member States and the United Nations are here to try to find a way forward. We want to take the resolution beyond words on paper, bring it into people’s lives, and implement it.

And that means having the means of implementation, the leadership, and the courage to find solutions around those means of implementation. I would also like to give credit to the Kingdom of Saudi Arabia, which has truly spearheaded financing and commitments on a very large scale for this particular issue. It is at the center of what we see in the triple planetary crisis.

It matters for people, it matters for our environment, and it matters for economies. And so I very much look forward to achieving a successful outcome on implementation from COP17 in Mongolia. Thank you.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед

Маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэндээ үнэхээр баяртай байна. Юуны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье. Бидэнд урам зориг өгч буй Ерөнхийлөгч, тууштай ажиллаж буй Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улс юу хийж чадахаа харуулж, таниулахад голлох үүрэг гүйцэтгэж буй Байгаль орчны сайд байна. Мөн энэ үйл явцыг манлайлан ажиллаж буй гурван эмэгтэй байна.

Тэгэхээр бид жендэрийн тэгш байдлыг хангаж байна гэж хэлж болох юм. Миний хоёр хамтран ажиллагч болох COP-ын Ерөнхийлөгч болон UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга энэ COP-ын зорилго, ач холбогдлыг маш тодорхой тайлбарлалаа. COP17 бол хэрэгжилтийн COP юм.

Бид ямар асуудлууд тулгарч байгааг мэдэж байна. Бид шийдлүүдийг хэлэлцүүлгийн ширээнд авчирсан бөгөөд шаардлагатай түвшинд хүрэхийн тулд хэрэгтэй санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр бодит арга хэмжээ авахыг мөн уриалсан. Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна. Энэ нь өгөх тухай биш, харин хөрөнгө оруулах тухай юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс, эдийн засаг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулах нөөцийг дайчлах тухай юм. Үүнд малчид гол байр суурь эзэлдэг манай олон бэлчээрийн бүс нутагт гарч буй зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх асуудал ч багтана.

Өнөөдөр бол бодит арга хэмжээ авах чухал уриалга юм. Манай гишүүн улсууд болон Нэгдсэн Үндэстний Байгууллага цаашдын гарц, шийдлийг олохын төлөө энд цуглаад байна. Бид тогтоолыг зөвхөн цаасан дээрх үгс хэвээр үлдээх бус, хүмүүсийн амьдралд хүргэж, бодитоор хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Үүний тулд хэрэгжилтийн арга хэрэгсэл, манлайлал, мөн хэрэгжилтийн арга хэрэгслийн хүрээнд шийдэл олох зориг шаардлагатай. Мөн энэ асуудлын санхүүжилт, амлалтыг маш өргөн цар хүрээнд манлайлан ахиулсан Саудын Арабын Хаант Улсын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэ асуудал нь бидний өмнө тулгараад буй гаригийн гурвалсан хямралын гол цөмд оршиж байна.

Энэ нь хүмүүст чухал, бидний байгаль орчинд чухал, мөн эдийн засагт ч чухал. Тиймээс Монгол Улсад болж буй COP17-оос хэрэгжилтийн чиглэлээр бодит, амжилттай үр дүн гарна гэдэгт би ихээхэн найдаж байна. Баярлалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан