Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна

COP17-ын Санхүүжилтийн өдрийн хүрээнд “Монголын бэлчээрийн тогтвортой хөгжилд санхүүжих боломжтой шийдлүүдийг танилцуулах нь” (Greenlab-Pitching bankable solutions for Mongolia’s rangelands) хөрөнгө оруулалтын онцлох арга хэмжээ Цэнхэр бүсэд болж байна.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас зарим зүйлийг тодрууллаа.  Тэрбээр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ долоон хоногт санхүүжилтийн өдрүүдэд эхэлж байна. Монгол Улсад ямар төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтой бэ гэдгийг тодорхой болгох цаг хугацаа эхэлж байна гэж ойлгож болно.Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам,  “Үндэсний Ногоон Лаб” платформ байгуулах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд СОР-ын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж болох ямар төсөл хөтөлбөрүүд байх талаар шалгаруулалтыг эхлүүлсэн. Нийтдээ 135  төслөөс сонгон шалгуурлалт хийгдэж, 15  аж ахуйн нэгжийн төсөл шалгарсан. Эдгээр шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулах арга хэмжээ болж байна.СОР17-ны үеэр Монгол Улсын мал аж ахуй бэлчээр, хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдийг үнэд оруулах гэх зэрэг олон зүйлүүд хурлын дараа нэлээд тодорхой болно. Хувийн хэвшлийг олон нийтэд ил болгохоос хөрөнгө оруулагчдад хувийн хэвшлийнхэн бидэнд ийм боломж байна гэдгээ танилцуулах боломжийг олгож байгаа. Бэлчээрийн мал аж ахуй тогтвортой хөгжиж байгаа нь Монгол Улс гэдгийг олон зүйлээс харж байгаа байх. Бэлчээрийн мал аж ахуйг дэлхийн цаг уурын өөрчлөлт болон бусад зүйлтэй хэрхэн уялдуулж авч явах ёстой гэдгийг хийх хэрэгтэй”гэдгийг онцоллоо.

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан