ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Майли Сайрус гурван хурим хийнэ
Дуучин Майли Сайрус ирэх жил гурван удаа хуримаа хийхээр төлөвлөжээ. Америкийн хүүхэд залуучуудын шүтээн болсон 19 настай дуучин, жүжигчин тэрээр өнгөрсөн зургадугаар сард найз залуу Лайм Хемсворттойгоо сүй тавьснаа зарласан билээ. Хос хоёр ирэх онд хуримаа хийхээр төлөвлөсөн ч өдрөө товлоогүй байгаа юм. Харин бүх хамаатан садан, найз нөхөд, ойр дотныхныгоо хуримандаа оролцуулахын тулд гурван удаа хурим найр хийхээр шийджээ. Тухайлбал, сүйт бүсгүйн уугуул нутаг Теннеси болон сүйт залуу Лайм Хемсвортын төрсөн газар Австралийн Мельбурнд хуримаа хийх аж.
2010 онд “Сүүлчийн дуу” кинонд хамт тоглосноос хойш болзож эхэлсэн тэдний хуримын зардал нэг сая ам.доллар болохоор байгаа гэнэ. Охиноо гэрлэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа Майлигийн эцэг Билли Рэй Сайрус саяхан мэдэгдсэн билээ. Майли Сайрусын хуримын тухай бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл түүний экс найз залуу Ник Жонас саяхан радиогийн ярилцлагын үеэр түүний шинэ уран бүтээлийн нэг “Хуримын хонх” дуу Майлид зориулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ дууны шүлгэнд “Дахин нэг удаа боломж олгооч, хуримын чинь хонх жингэнэх дууг сонсохыг хүсэхгүй байна” гэсэн үгс байдаг юм.


Майли экс найз залуу Никийн хамтлагтай хамт /Баруун гар талаас Ник Жонас/
Дуучин Майли Сайрус ирэх жил гурван удаа хуримаа хийхээр төлөвлөжээ. Америкийн хүүхэд залуучуудын шүтээн болсон 19 настай дуучин, жүжигчин тэрээр өнгөрсөн зургадугаар сард найз залуу Лайм Хемсворттойгоо сүй тавьснаа зарласан билээ. Хос хоёр ирэх онд хуримаа хийхээр төлөвлөсөн ч өдрөө товлоогүй байгаа юм. Харин бүх хамаатан садан, найз нөхөд, ойр дотныхныгоо хуримандаа оролцуулахын тулд гурван удаа хурим найр хийхээр шийджээ. Тухайлбал, сүйт бүсгүйн уугуул нутаг Теннеси болон сүйт залуу Лайм Хемсвортын төрсөн газар Австралийн Мельбурнд хуримаа хийх аж. 2010 онд “Сүүлчийн дуу” кинонд хамт тоглосноос хойш болзож эхэлсэн тэдний хуримын зардал нэг сая ам.доллар болохоор байгаа гэнэ. Охиноо гэрлэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа Майлигийн эцэг Билли Рэй Сайрус саяхан мэдэгдсэн билээ. Майли Сайрусын хуримын тухай бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл түүний экс найз залуу Ник Жонас саяхан радиогийн ярилцлагын үеэр түүний шинэ уран бүтээлийн нэг “Хуримын хонх” дуу Майлид зориулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ дууны шүлгэнд “Дахин нэг удаа боломж олгооч, хуримын чинь хонх жингэнэх дууг сонсохыг хүсэхгүй байна” гэсэн үгс байдаг юм.


Майли экс найз залуу Никийн хамтлагтай хамт /Баруун гар талаас Ник Жонас/
0 Сэтгэгдэл























