Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ СОР17 | DAY 8 COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна Б.БАТЦЭЦЭГ: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын COP17-ын хоёр дахь долоо хоногийн хуралдаан хэдийн эхлээд байна. Энэ долоо хоногт санхүүжилт, газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн сэдэвчилсэн чиглэлийг онцолж байна
500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр /2026.08.24/ Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес хувийн хөрөнгө оруулалтын сан (GIRAF)-г албан ёсоор нээлээ. Хамтын ажиллагааны гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компани “Ди Би Эм ассет менежмент”-ийн төлөөлөл гарын үсэг зурлаа.Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэх 92,6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас нэмэлтээр босгохоор төлөвлөж буй 25 сая.ам долларын санхүүжилттэй тус сан нь бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжих юм байна.

Хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа, бичил санхүүжилт болон инновацын буцалтгүй тусламжаар дамжуулан монголын хөдөөгийн эдийн засагт тулгарч буй урт хугацааны санхүүгийн хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ажээ.Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг “Энэхүү сан нь монголын хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх шинэ арга зам болно.Тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэсэн санхүүгийн оновчтой шийдлүүдээр дамжуулан энэхүү сан нь ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхийн зэрэгцээ газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж ярилаа.Сангийн эхний шатанд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж бүхий 37.5 сая ам.долларын санхүүжилтийн багц багтаж байгаа бөгөөд хөдөөгийн бизнесүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм байна.Үүнд хөнгөлөлттэй зээл, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгаа, ногоон инновацыг дэмжих буцалтгүй тусламж багтана.Малчид болон малчдын хоршоотой арилжааны түншлэл, үр өгөөж хуваалцах тогтолцоо бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгоно гэлээ. Газарзүйн мэдээлэл болон зайнаас тандан судлах технологид суурилсан мөшгилт, хяналтын цахим системээр дамжуулан хөрөнгө оруулалтыг хянаж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлэхээр төлөвлөжээ. Тус сан 2034 он гэхэд ойролцоогоор 500 жижиг, дунд үйлдвэр, хоршоо мөн 1000 бичил бизнесийг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, эрсдэлийг даван туулах чадвартай хөдөө орон нутгийн амьжиргааг дэмжихээр зорьж буйгаа зарлалаа.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан