Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ СОР17 | DAY 8 COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна Б.БАТЦЭЦЭГ: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын COP17-ын хоёр дахь долоо хоногийн хуралдаан хэдийн эхлээд байна. Энэ долоо хоногт санхүүжилт, газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн сэдэвчилсэн чиглэлийг онцолж байна
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ санхүүжилт босгож буй. Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр нийслэлд 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга нарын чуулга уулзалтын үеэр бид олон санамж бичигт гарын үсэг зурж, хотууд болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын сувгийг нээсэн. Мөн Дэлхийн банк групптэй гурван салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татахаар яриа хэлэлцээр хийлээ. Мөн BYD компанитай хамтран ажиллаж, нийтийн тээврийн салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурийг тавилаа.Түүнчлэн UNDP болон бусад олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар COP17 бага хурлын үеэр нийслэл 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна.

Өнөөдөр UN-Habitat буюу НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн төлөөлөл, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай уулзана. 2026 онд олон улсын зах зээлд ногоон эдийн засгийн салбарт нэг их наяд ам.доллар эргэлдэж байна. Тиймээс Улаанбаатар хот энэ салбарт маш өндөр амбицтай байгаагаа олон улсын түвшинд илэрхийллээ. Улаанбаатарын тунхаглалд ч ногоон эдийн засагтай холбоотой асуудал, газрын доройтол, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өөр хотуудтай хамтран хэрэгжүүлэх ажлуудаа нарийвчилж тодорхойлсон. Мөн дараагийн COP болоход ямар үр дүнд хүрэхээ ч мөн тодорхойллоо. Дэлхийн хотуудын ойжуулалтын нэгдсэн сүлжээг байгууллаа. Жишээлбэл, шар шороон шуурга зөвхөн манай хотын асуудал биш болсон. Бээжин, Сөүл, Токиогийн асуудал болсон учир аль хэсэгт хэдэн мод тарих вэ гэдэг эхний тооцооллуудаа хийж энэ сүлжээнд бусад хотыг урьж, хөрөнгө оруулалт босгож цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авна” гэлээ. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан