Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нэг хэсэг болох “Хүүхэд, залуучууд, ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаль дэлхийгээ нөхөн сэргээж, ногоон ирээдүйг бүтээх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуучуудыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй нийгэм, ногоон эдийн засагт шилжихэд шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварыг бүрдүүлэхээс гадна эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийг бий болгох стратегийн хөрөнгө оруулалт бүхий “ногоон чөлөөлөлт”-ийг эхлүүлээд байна.Энэ хүрээндээ “Хүүхэд, залуучууд, ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаль дэлхийгээ нөхөн сэргээж, ногоон ирээдүйг бүтээх нь” сэдэвт хэлэлцүүлэгт 2026-2027 оны хичээлийн жилээс эхлүүлэх “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа.Сургууль бүр байгальд ээлтэй хэрэглээ, ногоон дадлыг хэвшүүлэхэд сургалт, үйл ажиллагааг чиглүүлэх ёстой.Сургууль бүр бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчныг бүрдүүлж, хүүхэд бүр сурч, хөгжихөд таатай байх ёстой.Хүртээмжтэй, хүүхдэд ээлтэй, хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээг хүлээн зөвшөөрч, тэдний дуу хоолойг сонсож, оролцоо, сонголт, хөгжих боломжийг нь бодитоор дэмждэг байх ёстой.Ухаалаг сургуулийг зөвхөн шинэ технологи, төхөөрөмжөөр тоноглогдсон сургууль гэхээсээ илүү технологийг сургалтын чанар, хүртээмж, үр ашиг, ногоон хөгжлийг дэмжих бодит хэрэгсэл болгон ашигладаг сургууль байх ёстой гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан