Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна

"AGRI INVEST" Монгол Улсын ногоон хөдөө аж ахуйн үндэсний экосистем хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сайд Ц.Идэрбат оролцож, салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон цаашид баримтлах бодлого, замын зураглалын талаар үг хэллээ.Сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, өнөөдрийн зэрэгцээ арга хэмжээ нь зөвхөн хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулахаас гадна төр, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх хамтын зорилгын эхлэл болохыг онцлов.Тэрбээр хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзлэх жингийн талаар "2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна" хэмээн онцолсон юм.Мөн түүхий эдийн боловсруулалт, нэмүү өртөг шингээх шатанд тулгарч буй сорилтын тухайд "Монгол Улсын аж үйлдвэрлэлийн статистик мэдээнээс үзэхэд уул уурхайн олборлолт 70 гаруй хувийг эзэлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12.5 хувийг л эзэлж байна. Энэ боломжийг бодит эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахын тулд боловсруулах үйлдвэрлэл, агуулах, ложистик, хүйтэн хэлхээ, лаборатори, инноваци, дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлттэй үйлдвэрлэлийн чиглэлд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Иймээс бид зөвхөн хөрөнгө бус, мэдлэг, технологи, менежмент, олон улсын зах зээлд нэвтрэх туршлагыг хамтад нь авчрах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна" хэмээн мэдэгдлээ.Засгийн газрын зүгээс эрх зүйн болон бодлогын орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийг эцэслэн батлуулсныг тэмдэглэв. Уг хуулиар сум бүрт “Түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн төв”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхээр хуульчилж өгсөн юм.Сайд Ц.Идэрбат ярианыхаа төгсгөлд "Цаашид салбарын үйлдвэрлэл, худалдаа, экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, шинэ тутам хөгжиж буй “карбоны зах зээл” зэрэг боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг татах нь чухал. Монгол Улс бол зөвхөн өнөөдрийн боломж биш, ирээдүйн өсөлтийн зах зээл юм. Засгийн газар болон манай яам хөрөнгө оруулагч бүрийг урт хугацааны түнш гэж үзэж, бодлогын тогтвортой, ил тод орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно" гэдгийг хариуцлагатайгаар илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан