Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөгжил, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлгийг өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газраас Ногоон бүсийн “Өгэдэй” танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Дэлхийн цаг уурын байгууллага, Тайланд улсын Хааны бороо хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар, Франц улсын Цаг уурын алба, МУИС болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо.Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Цаашид шинжлэх ухаанд суурилсан, үр дүнгээ бодитоор хэмждэг, орчин үеийн технологи ашигладаг, байгаль орчин, хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан цаг агаарт зориудаар нөлөөлөх тогтолцоог хөгжүүлэхийн зэрэгцээ эрт сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилсан мэдээ, гангийн эрсдэлийн үнэлгээ, усны менежменттэй уялдуулах явдал чухал“ болохыг онцлон тэмдэглэлээ.Өнөөдрийн хэлэлцүүлгээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл, технологийн шинэчлэл, үр нөлөөний үнэлгээ, эрх зүй, бодлогын орчин, санхүүжилт, хүний нөөцийн чадавх болон олон улсын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологид суурилсан, үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх боломжийг тодорхойлохын зэрэгцээ цаашдын бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.Оролцогчид цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэл, бодит ажиглалт, судалгаа, үр нөлөөний үнэлгээнд тулгуурлах шаардлагатайг онцоллоо. Мөн хиймэл оюун ухаан, тоон загварчлал, цаг уурын радар, хиймэл дагуул болон орчин үеийн ажиглалтын технологийг нэвтрүүлэх нь үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг дээшлүүлэх чухал боломж болохыг тэмдэглэв.Түүнчлэн Монгол Улс өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ олон улсын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшилтэй хослуулахын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг, туршлага, технологи солилцоог эрчимжүүлэх шаардлагатай гэж санал нэгдлээ.

COP17 Mongolia

Цаг уур, орчны шинжилгээний газар

Цэндийн Сандаг-Очир

United Nations Convention to Combat Desertification See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан