Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн экологийн асуудал хариуцсан зөвлөх, Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны дарга Азиз Абдухакимов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.24/ хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Азиз Абдухакимов Монгол, Узбекистаны ард түмэн түүх, соёлын олон талт холбоотойг тэмдэглээд, Монгол Улсад зочилж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын оролцогчдын байр суурь, үзэл бодлыг тэнцвэртэй хүргэхэд анхаарч ажиллаж байгаад тус хурлын даргалагч улс болох Монгол Улсад талархал илэрхийлэв.Уулзалтаар Монгол, Узбекистан нь далайд гарцгүй орны хувьд цөлжилт, ган, хуурайшилт, газрын доройтол, шар шороон шуурга зэрэг нийтлэг сорилттой тулгарч байгааг онцолж, эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэх, туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Энэ хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөрийг уялдуулах боломжийг судлахаар тохиров.Мөн шар шороон шуургыг урьдчилан таамаглах, эрт сэрэмжлүүлэх чиглэлээр хамтарсан механизм бий болгож, мэдээлэл солилцох, Узбекистаны бусад улстай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд Монголын талыг оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.Түүнчлэн хиймэл оюун ухаан, уур амьсгалын өгөгдөл, судалгаа, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулийн оюутнуудыг Узбекистаны Ногоон их сургуульд тэтгэлгээр суралцуулах боломжтойг Азиз Абдухакимов илэрхийллээ.

Талууд цаашид олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол, Узбекистаны байгаль орчин, уур амьсгалын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтойг тэмдэглэлээ.See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан